Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

uih-togtool

Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Хууль, тогтоолын төсөл буцаах тухай

2000-08-09, Улаанбаатар17

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэх эсэхийг шийдвэрлээгүй, өргөн мэдүүлсэн хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл санаачлагч өөрчлөгдсөн, эдгээр төслийн талаар шинээр байгуулагдсан Засгийн газрын санал шаардлагатай байгаа зэргийг харгалзан хавсралтад дурдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчид буцаасугай.

2.

Улсын Их Хурлаар нэн тэргүүнд хэлэлцүүлэх шаардлагатай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж 2000 оны 8 дугаар сарын 25-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

ДАРГА Л.ЭНЭБИШ