uih-togtool
Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрШалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай
2000-08-30, Улаанбаатар19
Монголбанкны үйл ажиллагаанд Улсын Их Хурлаас хийсэн шалгалтын дүнг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Банкны тухай хууль тогтоомж, Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх явцад Монголбанкны үйл ажиллагаанд илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийн явцыг Улсын Их Хуралд илтгэхийг Монголбанкны Ерөнхийлөгчид даалгасугай.
Монголбанкны 1997-2000 оны санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийж, дүнг 2000 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулахыг Төрийн хянан шалгах хороо /Л.Жавзмаа/-д даалгасугай.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т.Очирхүү/-нд даалгасугай.
ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ