Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Ерөнхийлөгчийн хоригийн тухай

uih-togtool

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

Хүчин төгөлдөр

Ерөнхийлөгчийн хоригийн тухай

2000-08-31, Улаанбаатар23

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын 2000 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн хуралдаанаар баталсан "Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд"-ын эрхлэх ажлын үндсэн хүрээнээс "улсын хил хамгаалалтын асуудал" гэснийг хасаж, улсын хилийг хамгаалах асуудлыг Батлан хамгаалах сайдын эрхлэх ажлын хүрээнд хэвээр нь үлдээхээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсүгэй.

ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ