Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хамгаалалт, хангамжийн тухай

uih-togtool

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хамгаалалт, хангамжийн тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хамгаалалт, хангамжийн тухай

2000-08-31, Улаанбаатар25

Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан Р.Амаржаргалыг нэгэн бүрэн эрхийн хугацаанд хамгаалах ажлыг Төрийн тусгай хамгаалалтын газарт хариуцуулсугай.

2.

Засгийн газар /Н.Энхбаяр/-т дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг даалгасугай:

1/

энэхүү тогтоолын 1-д заасан хугацаанд Р.Амаржаргалд Засгийн гзараас тогтоосон журмын дагуу суудлын автомашинаар үйлчлэх;

2/

Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Р.Амаржаргалд Улсын Их Хурлын 2000 оны 10 дугаар тогтоолоор тогтоосон цалин, бусад нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаанд олгох;

3/

энэ тогтоолын 2 дахь хэсгийн 2-т заасан хугацааны дотор ажил, албан тушаал эрхэлбэл томилогдсон ажил, албан тушаалын цалин хөлс нь өмнөх албан тушаалынхаас бага байвал зөрүүг тооцож олгох.

ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ