Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Үнэт цаасны хорооны дарга, зарим гишүүнийг чөлөөлөх тухай

uih-togtool

Үнэт цаасны хорооны дарга, зарим гишүүнийг чөлөөлөх тухай

Хүчин төгөлдөр

Үнэт цаасны хорооны дарга, зарим гишүүнийг чөлөөлөх тухай

2000-09-01, Улаанбаатар28

Үнэт цаасны тухай Монгол Улсын хуулийн 19 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул Жигжидсүрэнгийн Ядамсүрэнг Үнэт цаасны хорооны даргын үүрэгт ажлаас, Долгормаагийн Буянтогтохыг Үнэт цаасны хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.

2.

Монголбанкны Ерөнхийлөгчийн саналыг үндэслэн өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Гэнэнгийн Төмөрхуягийг Үнэт цаасны хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.

3.

Энэ тогтоолыг 2000 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ