Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2000 › Сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай

uih-togtool

Сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай

Хүчин төгөлдөр

Сонгуулийн зардлын хэмжээ батлах тухай

2000-09-01, Улаанбаатар31

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооны саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2000 оны ээлжит сонгуулийн улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 300 сая 560 мянган төгрөгөөр тогтоосугай.

2.

Дээрх зардлыг Засгийн газрын нөөцөөс гаргахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ