uih-togtool
2000 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
Хүчин төгөлдөр2000 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай
2000-09-01, Улаанбаатар34
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын 2000 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:
2001 оны Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монгол Улсын 2001 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл;
Төрөөс 2001 онд баримтлах мөнгөний бодлогын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Монголын Үндэсний радио, телевизийн тухай хуулийн төсөл;
Монголын мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тухай хуулийн төсөл;
Аж ахуйн үйл ажиллагааны бүртгэл, тусгай зөвшөөрлийн тухай хуулийн төсөл;
Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох болон нэн даруй устгах тухай олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцид нэгдэн орох тухай;
Ажиллах хүч гадаад оронд гаргах, гадаад орноос авах тухай хуулийн төсөл;
Санхүүгийн хяналт, шалгалтын тухай хуулийн төсөл;
Дипломат албаны тухай хуулийн төсөл;
Төрийн ордны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
Галт зэвсгийн тухай хуулийн төсөл;
Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн төсөл;
Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төсөл;
Авилгалын эсрэг хуулийн төсөл;
Байгаль орчны төлөв байдлын тухай тайлан;
Аюултай хог хаягдлыг зайлуулахад зөвшөөрөл олгох тухай хуулийн төсөл;
Монгол Улсын зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлүүд;
Бусад.
Намрын чуулганаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн Засгийн газраас санаачлах хуулиудын төслийг даруй өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулиудын төслийг намрын чуулганаар хэлэлцэх бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Б.Энэбиш/-т даалгасугай.
ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ