Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › 2000 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай

uih-togtool

2000 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

2000 оны улсын төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай

2001-10-18, Улаанбаатар71

Улсын Их Хурлын 2000 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газар улсын урсгал төсөв алдагдалтай байсныг хшигтай болгон, олон сараар олгоогүй цалин, тэтгэвэр, тэтгэмжмйн санхүүжилтийг шийдвэрлэж, олон улсын банк, санхүүгийн байгууллагатай тогтоосон харилцааг сэргээж, дотоод, гадаад нөхцөлийг хэвийн болгох талаар тодорхой үр дүнтэй ажилласныг Улсын Их Хурлаас онцлон тэмдэглэж байна. Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийн биелэлтийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцсэн байдлаас үзэхэд төрөөс тухайн жилд явуулах нийгэм, эдийн засаг, санхүүгийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх бодит арга хэмжээг төлөвлөх үндсэн гол хэлбэр болсон улсын төсвийн боловсруулалт, түүний биелэлтийг хангах үйл ажиллагаанд ихээхэн дутагдал оршиж байна. Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон төвлөрсөн төсвийг боловсруулах ажлын уялдаа, төсвийн хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах хариуцлага, сахилга бат суларснаас төсвийн зарлагыг хэтрүүлэх, хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах явдал гарч байна. Энэ нь төрөөс баримтлах эдийн засаг, санхүүгийн бодлогын хэрэгжилтийг сулруулж, үр дүнг бууруулахад хүргэж байна. Төсвийн хуулийн биелэлтэд тавих байнгын хяналтгүй, хууль зөрчсөнөөс учирсан хохирлыг төлүүлэх хариуцлагын тогтолцоо бүрдээгүй байгаа нь дээр заасан дутагдалууд бодитойгоор орших үндэс болж байна гэж Улсын Их Хурал үзэж байна. Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлд өгсөн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Улсын Их хурал дахь МАХН-ын бүлэг, Төрийн хянан шалгах хорооны дүгнэлт, УИХ-ын чуулганы хуралдаан дээр УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг нэг бүрчлэн судлан дүгнэлт хийж дараахь ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/

төвлөрсөн болон орон нутгийн төсөв зохиох ажлыг бүх шатанд сайжруулж, төсвийн орлого тооцох нэгдсэн аргачлалыг шинэчлэн орлогыг бүрэн дайчилж төлөвлөх, зарлага, санхүүжилтийн норм нормативыг боловсронгуй болгох, зарлагыг оновчтой арга хэмжээнд зарцуулан үр ашгийг нь дээшлүүлэх, улсын нийтлэг үйлчилгээ, батлан хамгаалах арга хэмжээ, нийгмийн үйлчилгээний салбарын зардлыг хорогдуулахад чиглэсэн бодлогын арга хэмжээг 2002 онд багтаан авч хэрэгжүүлэх;

2/

бүх түвшинд санхүүгийн шинжилгээний үүргийг өндөржүүлж, төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн байгууллагуудад хийх хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэн илэрсэн зөрчил, дутагдлыг тухай бүр барагдуулах, хяналтын байгууллагын эрх хэмжээг нэмэгдүүлэх, тэдний ажлын уяалдааг сайжруулан Төсвийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавих нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх арга хэмжээг 2002 оны I улиралд багтаан зохион байгуулах;

3/

2000 оноос эхлэн төсвийн хуль биелүүлээгүй, төсөв хэтрүүлэн зарцуулсан, өр авлага үүсгэсэн, төсвийн эрх захирагч болон татварын орлогыг тасалдуулсан, өмч хөрөнгийг хууль бусаар зарцуулсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцож , дүнг жил бүр УИХ-ын хаврын чуулганд илтгэж байх;

4/

төсөв, санхүүгийн байгууллагад олон улсын жишигт нийцсэн бүртгэл нэвтрүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагад анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн хөтлөлтийн үзлэг шалгалтыг улсын хэмжээнд зохион байгуулж, дүнг 2002 оны II-р улиралд илтгэх;

5/

төвлөрсөн төсвийн улиралын гүйцэтгэлийн дараа улиралын 2 дахь сард багтаан УИХ-д, орон нутгийн төсвийн улиралын гүйцэтгэлийг дараа улиралын эхний сард багтаан орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулан, төсвийн хуулийн хэрэгжилтийг дүгнэж холбогдох арга хэмжээг авч байх.

2.

Энэ тогтоолын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ