uih-togtool
Монгол Улсын Үндсэн хуулийн 10 жилийн ойг тэмдэглэх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Үндсэн хуулийн 10 жилийн ойг тэмдэглэх тухай
2001-10-19, Улаанбаатар73
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Үндсэн хуулийн 10 жилийн ойг Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдөр буюу 2002 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр орон даяар тэмдэглэхээр тогтоосугай.
Үндсэн хуулийн 10 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссыг хавсралтад дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай.
Үндсэн хуулийн 10 жилийн ойг тэмдэглэх ажлын төлөвлөгөө боловсруулж, батлан хэрэгжүүлэхийг комисс /Ж.Бямбадорж/-т даалгасугай.
Үндсэн хуулийн 10 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдон гарах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР