uih-togtool
Журам батлах тухай
Хүчин төгөлдөрЖурам батлах тухай
2001-10-25, Улаанбаатар74
Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 2002 оноос эхлэн Үндсэн хуулийн цэцийн жил бүрийн төсөвт тусган олгож байхаар тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР