Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2001-10-25, Улаанбаатар75

Улсын Их Хурлын 1999 оны 24 дүгээр тогтоолын 1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Тэтгэвэр авах нөхцөл, болзлыг хангаагүйгээс нөхөн олговор авч байгаа иргэдийн нөхөн олговрын доод хэмжээг сард 18850 төгрөгөөр тогтоож 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай “ Улсын Их Хурлын 2000 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 35 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР