uih-togtool
Хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрХуулийн төсөл буцаах тухай
2001-10-25, Улаанбаатар76
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.12.5-ыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хуралд 1997 онд өргөн мэдүүлсэн Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төслийг Засгийн газарт буцаасугай.
Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын Байнгын хороодын дүгнэлт, гишүүдийн гаргасан саналыг харгалзан дахин боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР