Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

uih-togtool

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

2001-11-08, Улаанбаатар80

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:

1.

Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралтаар 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тус тус шинэчлэн тогтоосугай.

2.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2000 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр тогтоолын 1 дэх заалт, "Шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2000 оны 1 дүгээр сарын 20 ны өдрийн 12 дугаар тогтоолын 1 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР