uih-togtool
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай
Хүчин төгөлдөрНийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай
2001-11-08, Улаанбаатар81
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг хавсралтын ёсоор баталсугай.
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсантай холбогдуулан дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлогод тусгагдсан арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусган хэрэгжүүлэх;
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, 2002 оны II улиралд багтаан баталж хэрэгжүүлэх.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР