Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгох тухай хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгох тухай хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгох тухай хуулийн төсөл буцаах тухай

2001-11-09, Улаанбаатар83

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-д заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Орон нутгийн төсвийн хомсдолтой өнөөгийн нөхцөлд аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хүн амын орлогын зарим албан татварын хувь хэмжээг тогтоох боломжгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд эрх олгох тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР