uih-togtool
Засгийн газрын гишүүн байсан хүмүүсийн тэтгэмжийн тухай
Хүчин төгөлдөрЗасгийн газрын гишүүн байсан хүмүүсийн тэтгэмжийн тухай
2001-01-11, Улаанбаатар4
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан А.Баттөр, С.Сонин, Я.Очирсүх, Н.Туяа, Д.Ганболд, С.Мэндсайхан, Ш.Түвдэндорж, Г.Батхүү, Ч.Содномцэрэн нарт тодорхой ажил, албан тушаал эрхлээгүй нөхцөлд Улсын Их Хурлын 2000 оны 10 дугаар тогтоолоор тогтоосон цалин, хууль тогтоомжоор тогтоосон бусад нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг 6 сарын хугацаагаар тооцож олгохыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ