uih-togtool
Нөхөн сонгууль зарлах тухай
Хүчин төгөлдөрНөхөн сонгууль зарлах тухай
2001-11-16, Улаанбаатар86
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрог дахь нөхөн сонгуулийг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрог дахь нөхөн сонгуулийн санал хураалтыг 2002 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр явуулахаар тогтоосугай.
Энэ тогтоолыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР