Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

uih-togtool

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

Хүчин төгөлдөр

Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай

2001-11-16, Улаанбаатар87

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 11 дүгээр тойрогт явуулах нөхөн сонгуулийг улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 8,4 сая төгрөгөөр тогтоож, сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөцөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

2.

Энэ тогтоолыг 2001 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР