Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

uih-togtool

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Хүчин төгөлдөр

Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

2001-11-16, Улаанбаатар88

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн дүгнэлтийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Улсын Их Хурлын гишүүдийн өөрсдийнх нь гаргасан хүсэлтийг харгалзан Улсын Их Хурлын гишүүн Ч.Авдайг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны, Ё.Баярсайхан, Ц.Дашдорж, Б.Чадраа нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны, Р.Гаваа, П.Нямдаваа нарыг Нийгмийн бодлогын байнгын хорооны, Ц.Нямдоржийг Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлж, Ч.Авдай, Ё.Баярсайхан, Р.Гаваа, П.Нямдаваа, Б.Чадраа нарыг Эдийн засгийн байнгын хорооны, Ц.Дашдоржийг Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны, Ц.Нямдоржийг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР