Нүүр ›
uih-togtool ›
2001 ›
Санхүүгийн улсын хяналт шалгалтын үйл ажиллагааны тухай хуулийн төсөл буцаах тухай
uih-togtool
Санхүүгийн улсын хяналт шалгалтын үйл ажиллагааны тухай хуулийн төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрСанхүүгийн улсын хяналт шалгалтын үйл ажиллагааны тухай хуулийн төсөл буцаах тухай
2001-01-12, Улаанбаатар5
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Санхүүгийн улсын хяналт шалгалтын үйл ажиллагааны тухай хуулийн төслийг Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийг хэлэлцэн баталсны дараагаар уг хуультай уялдуулан дахин боловсруулах, төрийн болон санхүүгийн хяналт шалгалтын зааг ялгааг тодорхой болгох нь зүйтэй гэсэн үндэслэлээр хууль санаачлагчид буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ