uih-togtool
Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авах тухай
Хүчин төгөлдөрТөрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авах тухай
2001-11-22, Улаанбаатар91
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 77 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалт, төрийн өмчийн эд хөрөнгийн 2001 оны улсын нэгдсэн үзлэг, тооллогын дүнг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийн жагсаалтыг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.
Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн 2 дугаар хавсралтад заасан эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авахыг Монгол Улсын Засгийн газарт зөвшөөрсүгэй.
Батлан хамгаалах яамны харьяа зэвсэгт хүчний 137 дугаар ангийн барилга байгууламж /эд хөрөнгө/-ийг орон нутгийн өмчид шилжүүлэх асуудлыг төсөв холбогдох зардлын хамт цогцолбороор судлан, боловсруулж, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай тохиролцон Улсын Их Хурлын хаврын чуулганд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т үүрэг болгосугай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР