Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Орон даяар гашуудал зарлах тухай

uih-togtool

Орон даяар гашуудал зарлах тухай

Хүчин төгөлдөр

Орон даяар гашуудал зарлах тухай

2001-01-17, Улаанбаатар6

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

2001 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зудын гамшгийн байдлыг тодорхойлох зорилгоор Завхан, Увс аймагт ажиллаж байсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын ажлын хэсэг, албаны хүмүүсийн сууж явсан нисдэг тэрэг осолдсоноос Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Шагдарын Отгонбилэг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын ажилтан, гамшгийг үнэлэх, зохицуулах төвийн ажлын хэсгийн гишүүд, Монгол Улс болон гадаад улсын зарим иргэд албан үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амь үрэгдсэнтэй холбогдуулан 2001 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 18.00 цагаас 19-ний өдрийн 18.00 цаг хүртэлх хугацаанд орон даяар гашуудал зарласугай.

2.

Гашуудлын ёслол үйлдэх түр журам тогтоож, хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

3.

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 2001 оны 1 дүгээр сарын 18, 19-ний өдрийн нэгдсэн хуралдаан хуралдахгүй болсныг зарласугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ