Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Дундын өмчлөлийн орон сууцны тухай

uih-togtool

Дундын өмчлөлийн орон сууцны тухай

Хүчин төгөлдөр

Дундын өмчлөлийн орон сууцны тухай

2001-12-06, Улаанбаатар93

хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг буцаах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас 2001 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь сууц өмчлөгчдийн холбоод, Орон сууц, нийтийн аж ахуйн газрын харъяа компаниуд болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хоорондын холбоо, үйл ажиллагааны уялдаа, хяналт, сууц өмчлөгчдийн холбооны эрх, үүрэг, зохион байгуулалт, орон сууцны орчин тойрны газрын эзэмшил, ашиглалт, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн бариулсан орон сууцанд харъяалгдах эд хөрөнгө болон шугам сүлжээ, орон сууц, түүний дундын өмчлөлийн эд хөрөнгө болон инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ, орон сууц-нийтийн аж ахуйн салбарыг зах зээлийн зарчимд нийцүүлэн арилжааны хэлбэрт шилжүүлэх зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлыг хөндөөгүй байх тул хууль санаачлагчид нь буцаасугай.

2.

Орон сууцтай холбогдсон хуулиудыг цогцолбороор нь авч үзэж холбогдох хууль тогтоомжийг боловсруулан 2002 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ