Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай

uih-togtool

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай

Хүчин төгөлдөр

Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай

2001-12-06, Улаанбаатар94

хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг буцаах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Засгийн газраас 2001 оны 7 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Барилгын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд нь ой, хээрийн түймэртэй тэмцэх, түүнээс хамгаалах үүрэг бүхий төрийн захиргааны байгууллагуудын эрх, үүрэг, эрхэлсэн ажлын давхардлыг арилгах асуудлыг иж бүрнээр зохицуулаагүй байх тул эдгээр төслүүдийг хууль санаачлагчид нь буцаасугай.

2.

Ой, хээрийн түймрээс хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох асуудлыг цогцолбороор нь шийдвэрлэх чиглэлээр гал, түймэртэй тэмцэхтэй холбогдсон хуулиудыг дахин авч үзэж, зохих хууль тогтоомжийг уялдуулан боловсруулан 2002 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ