uih-togtool
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрНягтлан бодох бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
2001-12-13, Улаанбаатар100
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Дараахь ажлуудыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй уялдуулан Аудитын тухай хууль болон бусад хууль тогтоомжийг өөрчлөн шинэчлэх, Санхүүгийн хяналт шалгалтын тухай хуулийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
Монгол Улсад мөрдөх Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартад нийцсэн үндэсний стандартыг холбогдох дүрэм, журам, зааврын хамт 2002 оны эхний улиралд багтаан боловсруулан, баталж, мөрдүүлж эхлэх;
2002 оныг улсын хэмжээнд "Бүртгэлийн ажлыг сайжруулах жил" болгон тусгай хөтөлбөр боловсруулж ажиллах;
төсвийн болон төрийн өмчийн аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг шинэчилж, тусгайлсан хөтөлбөрийн дагуу санхүү, бүртгэлийн ажилтнуудыг давтан сургалтад хамруулах ажлыг зохион байгуулах;
нягтлан бодох бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтны улсын гуравдугаар зөвлөгөөнийг 2003 оны 2 дугаар улиралд багтаан зохион байгуулж, бүртгэл, эдийн засгийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэх.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төсвийн байнгын хороо /Н.Баяртсайхан/-д даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР