Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Монгол Улсад 2000-2004 онд оруулж болох цагаач иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

uih-togtool

Монгол Улсад 2000-2004 онд оруулж болох цагаач иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсад 2000-2004 онд оруулж болох цагаач иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

2001-12-14, Улаанбаатар96

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсад 2000-2004 онд оруулж болох цагаач иргэдийн тоог жил бүр 100-аас дээшгүй байхаар тогтоосугай.

2.

Монгол Улсад 2000-2004 онд жил бүр оруулж болох цагаач иргэдийн бүтцийг дор дурдсанаар тогтоосугай:

1/

Оросын Холбооны Улсын харъяат иргэн 30-аас дээшгүй;

2/

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын харъяат иргэн 30-аас дээшгүй;

3/

бусад орны харъяат иргэн 40-өөс дээшгүй.

3.

Монгол Улсад 2000-2004 онд жил бүр оруулж болох цагаач иргэдийн байршлыг дор дурдсанаар тогтоосугай:

1/

Улаанбаатар хотод 50-аас дээшгүй;

2/

Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт тус тус 3-аас дээшгүй;

3/

бусад аймагт 2-оос дээшгүй. /Гэр бүлээрээ ирсэн цагаач иргэдэд тэднийг хамт байршуулах үүднээс энэ тогтоолын 3 дахь заалтын 1, 2, 3-т заасан хязгаарлалтыг хамааруулахгүй байж болно./

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР