Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

uih-togtool

Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

Хүчин төгөлдөр

Засгийн газрын бонд гаргахыг зөвшөөрөх тухай

2001-01-25, Улаанбаатар8

Үнэт цаасны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Эдийн засагт байгаа сул чөлөөтэй мөнгөн хөрөнгийг эргэлтэд оруулах замаар мөнгөний нийлүүлэлтийг зохицуулах, төсвийн цаг зуурын хүндрэлийг давах, төсвийн алдагдлын тодорхой хэсгийг дотоодын эх үүсвэрээр санхүүжүүлэх зорилгоор 2001 оны санхүүгийн жилд улирал тутам 10.0 /арав/ хүртэл тэрбум төгрөгийн бонд гаргаж, нийтэд санал болгон худалдахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т зөвшөөрсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ