uih-togtool
Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрТөрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай
2001-01-25, Улаанбаатар10
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.
Хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэхтэй холбогдон дараахь арга хэмжээ авч , Улсын Их Хуралд 2001 оны эхний хагас жилд багтаан танилцуулахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
өмч хувьчлалын хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдлыг шалгаж, холбогдох арга хэмжээ авах;
тодорхой нөхцөлийн дагуу хувьчлагдсан аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэх.
Нийгмийн салбарын хувьчлалын асуудлыг зохицуулахтай холбогдсон хуулийн төсөл боловсруулж, Улсын Их Хуралд 2001 оны 3 дугаар сард багтаан өргөн мэдүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо/Т.Очирхүү/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ