uih-togtool
Улсын Их Хурлын 1995 оны 41 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын 1995 оны 41 дүгээр тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
2001-02-01, Улаанбаатар13
Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаа, түүнтэй адилтгах албан тушаалын зэрэглэл тогтоох тухай Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 41 дүгээр тогтоолоор баталсан хавсралтын “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг дэвд хамаарах төрийн албан тушаалын зэрэг зиндаатай адилтгах албан тушаалын зэрэглэл”-ийн “ТӨ-VA”-ийн тусгай албан тушаалд “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга”, “ТӨ-VIA”-ийн тусгай албан тушаалд “Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн” гэж тус тус нэмсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ