Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Монгол Улсын Төрийн ордны тухай

uih-togtool

Монгол Улсын Төрийн ордны тухай

Хүчин төгөлдөр

Монгол Улсын Төрийн ордны тухай

2001-02-01, Улаанбаатар15

хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч, хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:

1/

холбогдох журам, зааврыг энэ хуульд нийцүүлэх арга хэмжээ авах;

2/

Төрийн ордонд байрлаж байгаа энэ хуульд зааснаас бусад байгууллагуудыг 2001 оны 6 дугаар сарын 1-ний дотор нүүлгэн шилжүүлэх;

3/

Төрийн ордны аюулгүй байдлыг хангахад шаардагдах хөрөнгийг 2001 онд багтаан шийдэх;

4/

Төрийн ордны засвар, үйлчилгээ явуулахад шаардагдах зардлыг жил бүрийн улсын төвлөрсөн төсөвт тусгаж хуваарилах;

5/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөөтэй болох асуудлыг судалж, хөрөнгийн эх үүсвэрийг нь шат дараалан шийдвэрлэсний үндсэн дээр Ерөнхийлөгчийн ажлын албыг аажмаар шилжүүлэх;

6/

Төрийн ордонд өргөтгөл хийх замаар Парламентын чуулганы хуралдааны танхим бүхий шинэ хэсэг барих асуудлыг судалж, түүнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг үе шаттайгаар шийдвэрлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ