Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай

uih-togtool

Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, зааг тогтоох тухай

2001-02-01, Улаанбаатар16

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Төрийн ордны тухай хууль батлагдсантай холбогдуулан Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг дор дурдсанаар тогтоосугай:

1/

Монгол Улсын Төрийн ордноос зүүн, баруун зүгт тус бүр 33 метр;

2/

Монгол Улсын Төрийн ордноос урд, хойд зүгт тус бүр 80 метр хүртэлх орчин, нутаг дэвсгэрийг Төрийн ордны нутаг дэвсгэрт тооцох.

2.

Төрийн ордны нутаг дэвсгэрийн хэмжээ, заагийг тогтоосонтой холбогдуулан аюулгүй байдал, хамгаалалтын асуудлыг зохион байгуулахыг Засгийн газар / Н.Энхбаяр /-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ