uih-togtool
Эрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрЭрчим хүчний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай
2001-02-01, Улаанбаатар18
Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Эрчим хүчний тухай хуулийн дагуу эрчим хүчний салбарын бүтцийн өөрчлөлтийг 2001 онд багтаан хийх, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймгийн эрчим хүчний үйлдвэр зэрэг татаас авдаг аж ахуйн нэгжүүдийн санхүүжилт, түүнийг олгохтой холбогдсон асуудлыг зохицуулан шийдвэрлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Т-Очирхүү/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ