Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › “Монгол Улсын гавьяат малчин” цол бий болгох тухай

uih-togtool

“Монгол Улсын гавьяат малчин” цол бий болгох тухай

Хүчин төгөлдөр

“Монгол Улсын гавьяат малчин” цол бий болгох тухай

2001-02-01, Улаанбаатар20

Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

"Монгол Улсын гавьяат малчин" цол бий болгосугай.

2.

"Монгол Улсын гавьяат малчин" цол хүртээх дүрмийг хавсралт ёсоор баталсугай.

3.

Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1978 оны 136 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ