uih-togtool
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль товлон зарлах тухай
2001-02-02, Улаанбаатар22
Монгол Улсын Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3, Ерөнхийлөгчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 9 дүгээр зүйлд заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг 2001 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэхээр товлон зарласугай.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн анхны шатны сонгуулийн санал хураалтыг 2001 оны 5 дугаар сарын 20-ны өдөр явуулахаар тогтоосугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ