uih-togtool
Нөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай
Хүчин төгөлдөрНөхөн сонгуулийн зардлын хэмжээ тогтоох тухай
2001-04-05, Улаанбаатар26
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт явуулах нөхөн сонгуулийн улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг 4553100 төгрөгөөр тогтоож, сонгуулийн зардлыг Засгийн нөөцөөс санхүүжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
Энэ тогтоолыг 2001 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ