uih-togtool
Улсын Их Хурлын 2000 оны 32 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Хүчин төгөлдөрУлсын Их Хурлын 2000 оны 32 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай
2001-04-19, Улаанбаатар32
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ НЬ:
Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай Монгол Улсын Их Хурлын 2000 оны 32 дугаар тогтоолын хавсралтын 24-т заасан “Хөдөлмөр зохицуулалтын газар” гэснийг Хөдөлмөр эрхлэлтийн газар” гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ