uih-togtool
Норматив тогтоох тухай тогтоолын төсөл буцаах тухай
Хүчин төгөлдөрНорматив тогтоох тухай тогтоолын төсөл буцаах тухай
2001-04-19, Улаанбаатар33
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Засгийн газрын өргөн мэдүүлсэн Норматив тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн орлогыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлэх асуудал Нийгмийн даатгалын багц хуулийн хүрээнд цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ