Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

uih-togtool

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Хүчин төгөлдөр

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

2001-04-20, Улаанбаатар35

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

1/

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд заасан дүрэм, журам, зааврыг батлан гаргах;

2/

Хөдөлмөр эрхлэлтийн төв байгууллага, орон нутгийн албадыг зохион байгуулж ажиллуулах;

3/

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуультай уялдуулан Техник мэргэжлийн боловсролын тухай хуулийн төслийг 2001 оны гуравдугаар улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

4/

хувийн болон төрийн бус байгууллагын хөдөлмөр зуучлалын албадад энэ хуульд заасны дагуу дэмжлэг үзүүлэх.

2.

Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо /Т.Ганди/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ