Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн төсөл буцаах тухай

uih-togtool

Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн төсөл буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн төсөл буцаах тухай

2001-04-20, Улаанбаатар36

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлсэн Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай хуулийн шинэчлэн найруулсан төсөл нь Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн нийтлэг шаардлагыг хангаагүй байх тул хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ