Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай

uih-togtool

Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай

Хүчин төгөлдөр

Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай

2001-04-26, Улаанбаатар40

тогтоолын төсөл буцаах тухай Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хавсралтын “Монгол Улсад нийгмийн дэг журам бэхжүүлэх хөтөлбөр”, “Монгол Улсад нийгмийн дэг журам бэхжүүлэх талаар 2001-2002 онд авах арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан арга хэмжээнүүд нь Улсын Их Хурлын 1998 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”, Засгийн газраас нийгмийн дэг журам бэхжүүлэх талаар гаргасан бусад хөтөлбөрийн заалтуудтай давхардаж байгаа тул уг төслийг дахин боловсруулахаар хууль санаачлагчид нь буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ