uih-togtool
Галт зэвсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
Хүчин төгөлдөрГалт зэвсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай
2001-04-26, Улаанбаатар41
Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 40 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Галт зэвсгийн тухай хууль батлагдсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай:
Галт зэвсгийн тухай хуулийн 18.1-д заасан тооллогыг 2001 оны хувьд гуравдугаар улиралд багтаан явуулах;
иргэн, хуулийн этгээдийн цуглуулга, музейн үзмэрт хадгалагдаж байгаа байлдааны зориулалттай галт зэвсгийг хөнөөх чадваргүй болгох, эсхүл нөхөн төлбөртэйгээр хураан авах;
галт зэвсгийг нөхөн төлбөртэйгээр хураан авахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын төвлөрсөн төсөвт тусгаж батлуулах;
иргэдийн өмчлөлд байгаа бэлэг дурсгалын гар бууг өмчлөгч нь хураалгахгүй гэж үзсэн тохиолдолд цуглуулгын зориулалттай гэж үзэн хөнөөх чадваргүй болгох.
ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ