uih-togtool
Үндсэн чиглэл батлах тухай
Хүчин төгөлдөрҮндсэн чиглэл батлах тухай
2001-05-18, Улаанбаатар44
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийг хавсралт ёсоор баталсугай.
Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэлийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Байнгын хороодын дарга нар, Тамгын газар /Д.Батбаатар/-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ