Нүүр ›
uih-togtool ›
2001 ›
Прокурорын албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл олгох журам батлах тухай
uih-togtool
Прокурорын албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл олгох журам батлах тухай
Хүчин төгөлдөрПрокурорын албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл олгох журам батлах тухай
2001-06-07, Улаанбаатар49
Монгол Улсын Прокурорын байгууллагын тухай хуулийн 36 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Прокурорын албан тушаалын зэрэг дэвийн нэмэгдэл олгох журмыг хавсралт ёсоор баталсугай.
Энэ тогтоолыг 2001 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ