uih-togtool
Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
Хүчин төгөлдөрМонгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2001-06-08, Улаанбаатар51
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт 2001 оны 5 дугаар сарын 20-ны өдөр явуулсан нөхөн сонгуулийн нэгдсэн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны илтгэлийг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Их Хурлын гишүүнээр нөхөн сонгогдсон Данзандаржаагийн Туяагийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ