uih-togtool
Байнгын хорооны гишүүнээр батлах тухай
Хүчин төгөлдөрБайнгын хорооны гишүүнээр батлах тухай
2001-06-08, Улаанбаатар52
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын гишүүн Д.Туяаг Нийгмийн бодлогын болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр тус тус баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ