Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2001 › 2001 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

uih-togtool

2001 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

Хүчин төгөлдөр

2001 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай

2001-06-29, Улаанбаатар64

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Байнгын хороодоос ирүүлсэн саналыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын 2001 оны намрын ээлжит чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн болон хуулиар хугацаа зааж хэлэлцэх дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:

1/

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2002 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл;

2/

2002 онд төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл;

3/

Монгол Улсын 2002 оны төвлөрсөн төсвийн тухай хуулийн төсөл;

4/

Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/

Авилгалын эсрэг хуулийн төсөл;

6/

Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийн төсөл;

7/

Зэвсэгт хүчний тухай хуулийн төсөл;

8/

Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөл;

9/

Газрын багц хуулийн төсөл;

10/

Зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд;

11/

Бусад.

2.

Улсын Их Хурлын чуулганы хэлэлцүүлгийн шатанд байгаа дараахь хууль тогтоомжийн төслийг 2001 оны намрын ээлжит чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтсугай:

1/

Эрүүгийн хуулийн төсөл;

2/

Иргэний хэргийг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн төсөл;

3/

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн төсөл;

4/

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл;

5/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн төсөл;

6/

Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн төсөл /шинэчилсэн найруулга/;

7/

Харилцаа, холбооны тухай хуулийн төсөл;

8/

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн төсөл.

3.

Улсын Их Хурлаас хэлэлцэхээр шийдвэрлэсэн болон шаардлагатай гэж үзсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг төсөл санаачлагчаас 2001 оны 9 дүгээр сарын 20-ны дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлбэл энэ оны намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.

4.

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Тамгын газар /Д.Батбаатар/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ