uih-togtool
Алан хядах ажиллагааг буруушаах тухай
Хүчин төгөлдөрАлан хядах ажиллагааг буруушаах тухай
2001-09-14, Улаанбаатар66
Америкийн Нэгдсэн Улс 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр алан хядах ажиллагаанд өртөж, мянга мянган хүний амь эрсдэж, хүнд гарз хохирол учирсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Алан хядах ажиллагааг эрс буруушааж, түүний эсрэг тэмцэх, таслан зогсооход чиглэсэн дэлхийн хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг Монгол Улсын Их Хурал дэмжиж, эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ