uih-togtool
Орон даяар гашуудал зарлах тухай
Хүчин төгөлдөрОрон даяар гашуудал зарлах тухай
2001-09-29, Улаанбаатар68
Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Лхамсүрэнгийн Энэбиш 2001 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр таалал төгссөнтэй холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүн Лхамсүрэнгийн Энэбишийн гэгээн дурсгалыг хүндэтгэж 2001 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 5 хоногийн хугацаагаар орон даяар гашуудал зарласугай.
Гашуудал зарласан өдрүүдэд гашуудлын ёслол үйлдэх /Төрийн далбааг бөхийлгөх, сүүлчийн замд нь үдэх үеэр хөдөлгөөнийг түр зогсоох, буудлага хийх, гашуудлын дуут дохио өгөх зэрэг арга хэмжээ авч явуулах/ түр журам тогтоож хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.
Орон даяар урлагийн тоглолт, кино зэрэг цэнгэлийн үйл ажиллагаа явуулах, ёслолын арга хэмжээ зохиохыг өнөөдрөөс эхлэн гашуудал дуустал хориглосугай.
Энэхүү тогтоолыг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.
ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ