uih-togtool
“Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай”
Хүчин төгөлдөр“Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай”
2002-10-04, Улаанбаатар65
Улсын Их Хурлын тогтоолын төслийг буцаах тухай Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн 23.3.4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын түүхийн хөгжлийн үе шат, өнөөгийн байдлыг тодорхойлохдоо эрдэмтэд, судлаачдын санал, дүгнэлтийг авах, холбогдох хуулиар нэгэнт зохицуулагдсан харилцааг давхардуулахгүй байх, зарим нэр томъёог тодруулах, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн болон бусад тооцоо, авах арга хэмжээний жагсаалтыг гаргах нь зүйтэй байгаа зэрэг үндэслэлүүдээр дахин боловсруулахаар хууль санаачлагчид нь буцаасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ