Үндсэн агуулга руу шилжих
ТМ Төрийн мэдээлэл
Нүүр › uih-togtool › 2002 › Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээний тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг буцаах тухай

uih-togtool

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээний тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг буцаах тухай

Хүчин төгөлдөр
одоогийн эх рүү буцах

Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээний тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг буцаах тухай

2002-01-03, Улаанбаатар1

Монгол Улсын Их Хурлын хуралдааны дэгийн 23.3.4-ийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.

Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Шаравдорж, С.Төмөр, Т.Ганди, Д.Базарсад, Д.Цэвээнжав нарын 2001 оны 3 дугаар сарын 7-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн хэм хэмжээний тухай, Төрийн албан хаагчийн ёс зүйн байдлын тухай хуулийн төслүүдийг тэдгээрээр зохицуулж байгаа харилцаа нь одоо хүчин төгөлдөр мөрдөж буй зарим хуулийн зохицуулалттай давхардаж байгаа тул бие даасан хууль гаргах шаардлагагүй гэж үзэж хууль санаачлагчид нь буцаасугай.

2.

Төрийн өндөр албан тушаалтны ёс зүйн хэм хэмжээний дүрмийн төсөл, Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хорооны дүрмийн төсөл болон шаардлагатай бусад хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж 2002 оны хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо /Д.Дэмбэрэл/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР